Төрийн албан хаагч бүр 15 боодол өвс цуглуулж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 13:33:27

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хэмжээнд өвлийг өнтэй давах ажлыг өрнүүлж төрийн албан хаагч бүр 15 боодол өвс цуглуулан нийт 2500 гаруйг бэлтгээд байна.

Цагаан-Уул сумын хувьд  бусад аймаг сумдад отор нүүдэл хийхгүй бөгөөд гаднаас мөн отор нүүдэл хүлээн авахгүй, малын хуваарьт вакцин, тарилгажуулалт хийгээд байна. Тус сум 30 га талбайд ногоон тэжээл, царгас зэрэг ургамал тарьсан, түүнийгээ сумын төрийн албан хаагчдын хүчээр хураан авч өвсний фонддоо хураажээ.

Цагаан-Уул сум нь аймагтаа хамгийн их мал сүрэгтэй бөгөөд өнгөрсөн жил мал сүрэг нь 3 бум хүрсэн учраас орон нутгийн малчдад тус дэм болохоор төрийн албан хаагчиддаа үүрэг өгөн хамтран ажиллаж байгаа ажээ.

Б. Гантуяа 

 

Холбоотой мэдээ