СХД-ийн арын далан дагасан авто замыг энэ ондоо багтааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-23 16:49:41

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арын далан дагасан авто замыг энэ ондоо багтааж засна.


Энэ тухай Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат,Толгойтын замаас Үйлдвэрчний зам руу холбогдож буй тус 2.4 км замыг 2011 онд ашиглалтад оруулсан. Түүнээс хойш ээлжит болон их засвар огт хийгдээгүй. Сүүлийн жилүүдэд нийслэлийн Замын хөгжлийн газраас нүхэн эвдрэлийг засаж ирсэн. Асфальтбетон хучилттай замын ээлжит засвар хийх стандартын хугацаа зургаан жил байдаг тул тус замд ээлжит их засвар хийх зайлшгүй шаардлагатай” хэмээв.


Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын бондыг анх удаа босгож, 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлд зориулахаар болсон. Энэ хүрээнд тус дүүрэгт эхний ээлжид гурван байршлын 20 км гаруй замд ээлжит их болон урсгал засвар хийхээр төлөвлөөд байна. Тус  дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ” гэжээ.

Холбоотой мэдээ