ГОВЬ-АЛТАЙ: Тайшир суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-30 09:12:36

Есөнбулаг, 2024 оны долоодугаар сарын 30. /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тайшир суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ. 


Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай мэдээллээ. 

Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Шинжилгээг Ховд аймаг руу илгээсэн хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ