ЗАВХАН: Чун Лян Чяо буюу “Хөх луугийн гүүр” хэмээх бичээс бүхий хөшөө Улиастайн төвд бий

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2024-08-01 13:03:53

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгал бий.

Аймгийн нутаг дэвсгэрт орших байгалийн болон түүх, соёлын дурсгалт газрууд, хад чулуун дээрх бичээсийг бүртгэлжүүлж баримтжуулах, Улсын болон орон нутгийн хамгаалалтад байх эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хойч үедээ өвлүүлэн таниулах, хадгалж хамгаалах, Үнэт түүхийг хадгалан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах талаар аймгийн Соёл урлагийн газар, аймгийн Музей хамтран ажиллаж байна.

Тэс сумын Зүр багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 3 км зайд Зүрийн овоо хэмээх газар түрэг бичээс бүхий хад бий


Алдархаан сум Ширээгийн өврийн Төвд бичээс


Баянтэс сум Арлын цагаан амны бичигт хад


Сантмаргаз сумын Баян нуур багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 27 км зайд Гацааны бичигт хад хэмээх газар суварга болон Хятад бичээс, Төвд бичээс бий


Сонгино сумын Тариат багийн нутаг, сумын төвөөс баруун урд 45 км зайд Сонгинохайрхан уулын бэлд орших

Төвд бичээс бүхий хад

Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг, сумын төвөөс зүүн зүгт 3 км зайд Шар хад хэмээх газар орших бичээс.

Энд том дугуй чулуун дээр маанийн үсэг бичжээ.

Тэс сумын Дооно багийн нутаг Хар ус, Бурхантын өвөрт орших чулуун дээр бичсэн Төвд бичээс

Идэр сумын Загастай багийн нутаг, сумын төвөөс баруун хойд зүгт 20 орчим км зайд Ар дугуйт хэмээх газар байх

хадан дээр сийлсэн Бундхорол

Отгон сумын Буянт багийн нутаг, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км зайд Модот булаг хэмээх газар хадан дээр томоор Очирваань бурхан болон эвтэй дөрвөн амьтан, маанийн үсэг зурж сийлжээ

Улиастай хотын төвд, Зээлийн эхэнд орших чулуун хөшөө. Он цаг нь XVIII-XIX зуун.

Чун Лян Чяо буюу “Хөх луугийн гүүр” хэмээх бичээс бий.

Улиастай Сангийн хотын хойд этгээдээс илэрсэн “Сангийн хотын пайз” буюу Сяо Бао жанжны гэрэлт хөшөө.

Он цаг нь 1730-аад он.Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжинд зориулан босгожээ.

Эдүгээ Завхан аймгийн Орон нутгийн судлах музейд бий.


“Сангийн хотын пайз” буюу Сяо Бао жанжны гэрэлт хөшөө

Авдар чулууны хятад бичээс. 1896 оны үед холбогдоно. Агуулга нь: “Тэнгэрийн од газар буув” хэмээжээ.

Жинст уулын хятад бичээс. 1898 оны үед холбогдоно.

Агуулга нь: “Хуйхай ордны түшмэл уулан дээр гарснаа тэмдэглэв” хэмээжээ. Бээжингээс Улиастайд ирсэн хятад түшмэлийн бичээс ажээ.