Ёкозүнагийн зөвлөл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг сайшаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-02 09:16:55

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын Нагоя башё өндөрлөж, уламжлал ёсоор Сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл гурав хоногийн өмнө хуралджээ.


Хурлаар Тэрүнүфүжи Г.Ган-Эрдэнийн талаар ярилцаж, барилдаанд нь үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. Зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр түүнийг сайн байсныг онцлоод, цаашид ч энэ эрчээ битгий алдаасай гэж хүсчээ.


Зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки “Гэмтэлтэй аваргын хувьд 12 даваатай түрүүлнэ гэдэг сайн үзүүлэлт. Тэрүнофүжи бол бөхийн хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөдөг онцлогтой бөх. Үнэхээр сайн ёкозүна юм. Ёкозүна бол цолоо алддаггүй, зодог тайлахаас өөр аргагүй болдог хэргэм. Сайн барилдаж түрүүллээ ч дараагийн башёд гэмтлээ сэдрээгээд өнжих магадлал байгаа. Энэ бүхнийг өөрөө сайн ойлгосон. Тиймээс дараа дараачийн башёд улам сайхан барилдаасай. Биднийг баярлуулна гэдэгт найдаж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Холбоотой мэдээ