СҮХБААТАР: Байгалийн үзэсгэлэнт Баруун булаг

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-08-02 15:43:41

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Уул ус, ургамал мод, мал сүрэг  хосолсон энэ  газар бол байгалийн үзэсгэлэнт Баруунбулаг юм.


Баяндэлгэр сумын төвөөс зүүн тийш 40 километрт байрлах энэхүү үзэсгэлэнт булаг нь элсэн дороос ундардаг гэдгээрээ онцлог. Булгийн эргэн тойрон ч элсэн манхан тогтоцтой бөгөөд хоёр талаар нь ургаа модод бүрхсэн байдаг.


Зуны аялал, зугаалгын улиралд нутгийн иргэд төдийгүй хол ойрын жуулчид ч зорин очих нь элбэг.