ДУНДГОВЬ: Хөтөлийн хадны зураг, тамга, тэмдэг нь түүх соёлын үл хөдлөх дурсгал юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-05 15:55:41
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт зэл чулуу, палентологийн дурсгалт газар булш, хиргэсүүр хэд хэд байдгаас гадна хүрээ хийдийн туурь, барилга байгууламжийн үлдэгдэл, хадны бичээс цөөнгүй бий.


Тодруулбал, Аврахын хийдийн туурь, Бөхтийн цагаан хадны булш, Дэлгэр овооны зэл чулуу, Мухар булгийн чулуун зэвсгийн дурсгалт газар, Тас хайрханы дөрвөлжин булш, Улаан хуц хайрханы булш, Үйзэн ухаагийн палентологийн дурсгалт газар, Хараатын Сүүл толгойн дөрвөлжин булш, зосон зураг, Хөтөлийн хадны зураг, тамга, тэмдэг, Хөх дөрвөлжийн бууцны булш, Хүрийн зэл чулуу, Хүрэн дэлийн бууцны булш зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг дурдаж болно.


Тэдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын нэг бол сумын төвөөс хойш 28 орчим км-т, шохойлог цагаан чулуун дээр дүрсэлсэн амьтны зураг, элдэв тамга, тэмдгийн дурсгал юм.


Энэхүү дурсгал нь Хөтөл хэмээх газарт томоохон гэрийн буурин чинээ элгэн шал хадан дээр зурсан сүүлээ сөхсөн нохой, янгир, дэгээ, тээглүүр, булуу чөмөг маягийн дүрс зэрэг 10 орчим зураг байх ба түүнийг 1994 онд тус сумын сургуулийн багш Т.Шонхор олж илрүүлжээ.





Холбоотой мэдээ