ДУНДГОВЬ: Нийт нутгийн 15 хувьд зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-06 12:49:56
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 6  /МОНЦАМЭ/. Энэ оны 7 дугаар сарын 31-ний байдлаар Дундговь аймгийн нийт нутгийн 15 орчим хувьд зуншлага сайн, 5 орчим хувьд тааруу, бусад нутгаар дунд зэрэг байна.


Тодруулбал, Дэрэн, Говь-Угтаал сумын нутгаар зуншлага сайн, Сайхан-Овоо сумын баруун, өмнө талаар тааруу, бусад нутгаар  дундаж түвшинд байна. 


УЦУОШТ-ийн мэдээлснээр, энэ зун тус аймагт 5-16 удаа 30,1- 120,6 мм хур тунадас орж, ургамлын ургалт сэргэж байна. Ургамлын өндөр дунджаар 4-10 см, ургац 0,3- 2,6 ц/га болжээ.


Олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо суманд 30,1 мм буюу олон жилийн дунджийн орчим,  Адаацаг, Луус, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын нутагт 101,0- 120,6 мм,  бусад нутгаар 34,2- 82,7 мм буюу олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон.


7 дугаар сард агаарын дундаж хэм тус аймгийн нийт нутгаар 20,5-23,8 байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад 1,1-2,1  хэмээр  дулаан байлаа. Гэхдээ 8- 20 өдөр 30-аас дээш хэмд хүрч халсан байна. 

Холбоотой мэдээ