Тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай
улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаа анагаах ухааны салбарт
төвлөрч байна. Энэ талаар АШУҮИС, Тархи судлалын хүрээлэн, Монголын нейросайнсын
нийгэмлэгээс Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамтын
ажиллагааны нэг тод жишээ нь манай улсад жил бүр зохион байгуулдаг олон улсын
эрдэм шинжилгээний хурал юм.
Энэ удаагийн "Салбар дундын тархи судлал-Улаанбаатар
2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлаар тархи судлалд суурилсан хиймэл
оюун ухааныг ашиглах шаардлагатай байгааг хөндөн хэлэлцлээ. АШУҮИС-ийн багш,
анагаах ухааны доктор Э.Түмэнжин, хиймэл оюун ухаан нь тархи судлалд суурилан
хөгжиж байна. Учир нь хиймэл оюун ухаан нь тархи судлалтай салшгүй холбоотой,
эх суурь нь болдог. Бид жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион
байгуулж байдаг нь дэлхийн тархи судлалын шинжлэх ухааны хөгжлөөс суралцах, эмч
мэргэжилтнүүдийг чадавхжуулдаг гэж байна.
Тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн шинэ технологийг
эх орондоо нутагшуулж, мэргэжилтнүүдийн боловсролыг дээшлүүлэх, аж
үйлдвэржилтийг түргэсгэхэд тархи судлалд суурилсан хиймэл оюун ухааныг ашиглах
шаардлагатай байгааг хэллээ.
Монголчууд хиймэл оюун ухааны төслүүдэд оролцох боломжтой.
Монголын Нейросайнсын (тархи, мэдрэлийн судалгаа)
нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин, “Манай улсад хиймэл тархины төслийг хэрэгжүүлэх
боломжтой. Ингэхийн тулд бидэнд юуны түрүүнд математикч нар их хэрэгтэй. Манай
улсад суурь шинжлэх ухаан болох хэрэглээний математик сайн хөгжсөн. Тиймээс ийм
хүмүүсийг цааш нь хиймэл оюун ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцуулж, нарийн
мэргэшүүлэх шаардлагатай байгаа гэв.