ӨВӨРХАНГАЙ: Хогийн цэгийн 1.2 га талбайд тэжээлийн ургамал, мод бут тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Арвайхээр сум хогийн цэгийнхээ нөхөн сэргээлтийг амжилттай хийж гүйцэтгэжээ.
“Арвайхээр тохижилт” ОНӨААТҮГ-аас хог дарж булшилсан 1.2 га талбайд тэжээлийн ургамал, 1500 орчим мод бут тарьж ургуулан биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Аймгийн төвийн хойно байрлах Түгийн овооны хогийн цэг 60-аад жилийн турш 70 гаруй га талбайг хамран хуримтлагдсан байдаг байв.
2008 онд Онцгой байдлын газрын Команд штабын сургуулиар сумын нийт иргэдийг
дайчлан хогийг цэгийг түрж, хамрах га талбайг багасгаж байсан бол 2018 онд 40 га газрын
хог хаягдлыг дарж булшлан газрын хөрсийг тэгшлэх ажлыг “Элемент” ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.
Иргэдийн санал, гомдлын дийлэнхи хувийг эзэлдэг байсан Түгийн овооны хогийн цэгийг цэгцлэх ажлыг шат дараалан хийснээр одоо хашаалсан 4 га талбайд хогийг ангилан хаяж байна. Арвайхээр сумын нийт айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжээс өдөрт 200 тонн хог хаягдал гардаг аж.