2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах хүүхдийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-12 10:42:55

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.


Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдийг бүртгэхээр бэлтгээд байгаа юм. Бүртгэл E-Mongolia платформоор энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.


Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой ажээ.


Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77 285 хүүхэд байна. Тэдний 38 398 нь Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах юм. Тодруулбал, Багануур дүүрэгт 620, Багахангайд 113, Баянголд 5807, Баянзүрхэд 10.425, Налайхад 882, Сонгинохайрханд 7890, Сүхбаатарт 3178, Хан-Уулд 6699, Чингэлтэйд 2785 хүүхэд байна.

Холбоотой мэдээ