ОРХОН: Сүүлийн гурван жилд эрүүл мэндийн салбартаа найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-12 19:27:06
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. “Эмнэлгийн ажилтны өдөр-ийг тохиолдуулан А.Амарын танхимд эмч нарт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.


Энэ үеэр  эрүүл мэндийн салбарт  олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилтныг шагнаж урамшууллаа.  Шагналыг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал,  ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг, БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга М.Алтанбек нар  гардуулсан юм.


Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 2073 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Орхон аймаг сүүлийн гурван жилд  эрүүл мэндийн салбартаа 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр гурав дахь шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо багассан байна.


Мөн 21 аймгаас  анх удаа “Эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Хөтөлбөрийн үр дүнд сүүлийн гурван жилд  давхардсан тоогоор 7000 гаруй ажилтан эрүүл мэндийн үзлэгт болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. 

Жил бүрийн наймдугаар сарын эхний хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг байна. 

Холбоотой мэдээ