Цахим орчинд хүүхдийг хортой агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-28 12:05:16

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга) есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.


Хуулийн 25 дугаар зүйл (Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал)-ийн хэрэгжилтийг хангах, даган гарах журмын төслийг боловсруулжээ. Засгийн газар батлах хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах, цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төслийг хэлэлцүүллээ. Мөн ЦХИХХ-ийн, ХЗДХ-ийн, ГБХНХ-ын сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг танилцуулж санал авсан байна.



Журмын төслийн хэлэлцүүлэгт ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ, ХХЗХ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч нар оролцож саналаа өгсөн аж. 

Холбоотой мэдээ