ДАРХАН-УУЛ: Есдүгээр сарын нэгэнд танилцах өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын нэгэн амралтын өдөр т тохиож байгаа учир хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүйгээр танилцах өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, сургууль бүр албан ёсны нээлт хийж, аймаг, орон нутгийн дарга нар урилгаар оролцдог байдлыг зогсоож эцэг, эх, сурагчид сургууль, цэцэрлэгтэйгээ танилцах, багш нартайгаа уулзах байдлаар зохион байгуулахаар болсон гэж аймгийн БШУГ-ын дарга Л.Буянтогтох багш нарын бага хурлын үеэр мэдэгдлээ.
Харин их, дээд, мэргэжлийн сургуулиуд есдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Боловсролын тухай хуульд жил бүрийн есдүгээр сарын нэгэнд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж заасан байдаг ч энэ удаад амралтын өдөр тохиож байгаа тул дээрх байдлаар зохион байгуулахаар болсон байна. Харин есдүгээр сарын 2-ны даваа гаргаас хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ гэв.