БАЯНХОНГОР: Нэгдүгээр ангид 1935 хүүхэд элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-02 13:24:11
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 1935 хүүхэд элссэн бол хоёр настай 900 гаруй хүүхэд цэцэрлэгийн бага бүлэгт сурч эхэллээ. Мөн Политехник коллеж, МСҮТ, ХААИС-д 630 гаруй, бусад их, дээд сургуульд 650 оюутан суралцагч шинээр элссэн байна.

Аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн 31 сургууль, 43 цэцэрлэгт 2730 ажилтан албан хаагч ажиллах бөгөөд шат шатны сургууль, цэцэрлэгүүдэд 1400-гаад багш ажиллах юм.

Энэ хичээлийн жилийн томоохон хөрөнгө оруулалт бол "Багш хөгжлийн ордон"-ы барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн явдал болж байна. 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Багш хөгжлийн ордон" барихаар худалдан авах ажиллагааг төрийн өмчийн хороо зарлан "Бүрэн одод" ХХК шалгараад байна. Багшийн хөгжлийн ордон нь хонгор нутгийн багш нарын арга зүй, сургалт судалгаа, лаборатори хөгжлийн байгууллага болон үйл ажиллагаа явуулна.

Сонирхуулахад, Өмнөх хичээлийн жилд гүйцэтгэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн Гэгээн сумади, Баянговь сумын ЕБС, Баянцагаан сумын ЕБС, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ЕБС, Бөмбөгөр сумын ЕБС тус тус нэгдүгээр байрт эрэмбэлэгджээ.
Холбоотой мэдээ