Сэлэнгийн сургууль, цэцэрлэгүүдийн амжилтын буухиа тасрахгүй явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 13:52:24

Монгол Улсын “Тэргүүний сургууль”-аар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕББД 12 жилийн 2-р сургууль, Монгол Улсын “Тэргүүний цэцэрлэг”-ээр Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг тус тус шалгаран батламжаа гардлаа.

Мөн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч үнэсний шилдэг сургуулиар Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕББД 1-р сургууль, Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕББД 4-р сургууль, Баянгол сумын улсын тэргүүний сургуулиуд тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ. Бага дунд боловсролын буюу сургууль, цэцэрлэгүүдийн ажлыг шалгадаг эцсийн шалгуур болсон Улсын тэргүүний сургууль, Улсын тэргүүний цэцэрлэг, Оны тэргүүний багш гэсэн үзүүлэлт тус бүр дээр тав дахь жилдээ ийнхүү Сэлэнгэ аймгаас дахин шилдгүүд тодорлоо.

Эл явдал нь Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын ажил амжилттай сайн явааг улс үнэлж дүгнэж байгаа хэрэг юм. Тиймдээ ч боловсролын салбарын гол шалгуур болсон үзүүлэлтээр Сэлэнгийн сургууль, цэцэрлэгүүдийн амжилтын буухиа тасрахгүй явна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ