СҮХБААТАР: Банкны төгөл

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-09-06 12:09:11

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хавар эхлүүлсэн банкны нэрэмжит төглийн ажил дуусжээ.


9 дүгээр сарын 1-ний байдлаар талбайд тарьсан нарс 96, зүлэг 100, хайлаас 100 хувийн ургалттай байна. Мөн хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн тоглоом, хэрэгслийг бүрэн суурилуулжээ.


Уг төглийг Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын “Тэрбум сан”, “Банкуудын холбоо”-ноос Баруун-Урт сумын нэгдүгээр цэцэрлэгт байгуулсан юм.