СЭЛЭНГЭ: Энэ сарын 8-наас нийт нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-06 15:03:22

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар 9 дүгээр сарын 8-ны өдрөөс цаг агаар сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

 

Сэлэнгэ аймгийн нутгаар 9 дүгээр сарын 5-ны 20:00 цагаас 6-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 7-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-ны өдөр, 9-ний шөнө ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. 

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

 

8-наас өдөртөө  +18...+23 градус хүрч сэрүүснэ.

Холбоотой мэдээ