Б.Баттүшиг Азийн Олимпын зөвлөлийн Соёлын байнгын хорооны даргаар 2024-2028 онд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-09 09:30:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй БНЭУ-ын Дeли хотноо өчигдөр болж, тус байгууллагыг 2024-2028 онд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль болов.


Энэ удаагийн ерөнхий ассамблейд АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-д цахим болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 ҮОХ-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингх АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон, тус байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо. АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байсан, 77 настай Ража Рандхир Сингх нь Олимпын наадамд 5, Азийн наадамд 4 удаа оролцож байсан бөгөөд 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байв.


Мөн энэ үeэр АОЗ-ийн Байнгын хороодын дарга нарыг сонгож, улмаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Eрөнхийлөгч Б.Баттүшиг “Соёлын байнгын хороо”-ны даргаар ирэх дөрвөн жил ажиллах үүргийг хүлээн авлаа.

АОЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд, Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн сонгуулийг явуулсан бөгөөд “Ханжоу 2022” Азийн наадмын тайланг хэлэлцэж, “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны бэлтгэлийн мэдээллийг хүлээн авч, 2025 онд Азийн танхимын болон тулаан спортын наадмыг зохион байгуулах Ряд хотноо тус наадмын тугийг гардуулан өгснийг МҮОХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ