Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-12 15:29:45

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ.


Тус дүүргийн 17 дугаар хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд улсын ямар ч сургууль байхгүй тул энэ сургууль барьж байна. Барилгын ажлыг 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сургуулийг ирэх онд ашиглалтад оруулах аж.


Тус барилгын гүйцэтгэгчээр “Гурванбулаг Сод” ХХК ажиллаж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ