СЭЛЭНГЭ: Түшиг нутгийн намрын өнгө
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны есдүгээр 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сум /хуучнаар
Зэлтэр САА/ нь Сэлэнгэ аймгийн баруун хойд хэсэгт оршдог. 100 жилийн түүхэн
ойтойгоо золгосон сум.
Хойд
талаараа ОХУ-ын Буриад улстай, баруун талаараа Булган аймаг, зүүн талаараа
Сүхбаатар, Цагааннуур сумтай хиллэдэг.
Тус сум
нь үзэсгэлэн төгс байгаль, байгалийн дагалдах баялгаараа тэргүүлдэг.
Өнөөдөр
тус суманд 528 өрхөд 1665 хүн амьдарч, хүн амын тоогоороо Сэлэнгэ аймагтаа 17,
нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ аймагтаа 9-д орж байна.
Хуурай сэрүүн уур амьсгалтай, өвөлдөө 35-40 градус хүйтэрч, 50-100 см зузаан цас тогтдог. Зундаа 30-35 градус хүртэл халдаг эрс тэс уур амьсгалтай Түшиг нутгийн намрын үзэсгэлэнт зураглалаас хүргэе.