ДОРНОГОВЬ: Говьд бүтээсэн ногоон төгөл

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-09-16 15:25:42

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Тангаагийн Ганбаатар  1995 оноос хойш одоог хүртэл өөрийн хашаандаа мод тарьж говь нутгийн нэгэн баян бүрдийг буй болгожээ.


Тэдний хашаанд одоогоор 18 төрлийн 2600 гаруй мод ургаж байна. Тэрээр говьд ургах чадвартай хайлаас, улиас зэрэг олон төрлийн мод ургуулан  тордож, хувийн өмчийн бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ.


Цэцэрлэгт хүрээлэнд туулай, хярс зэрэг амьтад үе үе зочлохоос гадна төрөл бүрийн шувууд ч заримдаа чуулдаг болжээ. Хашаандаа жижиг усан бассейн болон амарч тухлах гэр, сандал, сүүдрэвч зэргийг байгуулж дулааны улирлын үеэр иргэдэд тодорхой үнээр үйлчилдэг байна.