Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс энэ онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Энэхүү үзүүлэлтээр 2022 онд 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна. Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт орсон аж.
Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна.