СҮХБААТАР: Спортын клуб, холбоодод хэрэглэгдэхүүн олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Зөв хэвшил-зөв амьдрал” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа
зөв өнгөрүүлэх цаашлаад эрүүл чийрэг бие бялдартай
болоход дэмжлэг үзүүлж
орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг спортын клуб, холбоодод хэрэглэгдэхүүн олголоо.
Тодруулбал, үндэсний
сур харваа, жюү жицү, жудо, чөлөөт бөх, ссан спорт, хөлбөмбөг, аэробик гимнастик, волейбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, бокс, дугуй, шатар зэрэг спортын хувцас, тусгай хэрэглэгдэхүүнийг багш, дасгалжуулагчдад
гардуулав.
Мөн уралдаан
тэмцээнд явж буй баг тамирчдын аюулгүй байдлыг
хангах, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар автобус худалдан авч, БТСГ-т хүлээлгэн өгчээ.
Баруун-Урт сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Зөв хэвшил-зөв амьдрал” хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд Архигүй, амар тайван хот, Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэнд, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах түүний ач холбогдол, электрон тамхины хэрэглээ, түүний хор уршиг, эрүүл хооллолт чиглэлээр үйл ажиллагаа, сургалт нөлөөллийн арга хэмжээ
гэсэн тодорхой сэдвүүдийн
хүрээнд хэрэгжсэн юм.