СҮХБААТАР: Паралимпын мөнгөн медальт тамирчнаа 50 сая төгрөгөөр мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-20 17:18:36

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнэ багш, дасгалжуулагчдынхаа хамтаар төрөлх нутагтаа ирлээ. Түүнийг аймаг, сумын удирдлагууд, БТСГ-ын хамт олон, тамирчид, орон нутгийн иргэд их жанжны талбайд угтаж авлаа. 


Сүхбаатар аймаг анхны олимпын медальтнаа 50 сая төгрөгөөр, түүнийг таеквондогийн спортод хөтлөн оруулсан анхны багш Н.Нэргүйг 15, МУГД Д.Батнасанг таван сая төгрөгөөр шагналаа.


Нутагтаа ирэх, нутгийнхаа иргэдийн, найз нөхдийнхөө дунд орох үнэхээр сайхан байнаГайхалтай сайхнаар угтан авсан Сүхбаатарынхандаа баярлалаа. Олимпын наадамд явахынхаа өмнө нутагтаа ирэхийг хүссэн ч шахуу бэлтгэлтэй байсан учир амжаагүйГэсэн хэдий ч цаг үргэлж уул усандаа мөргөжзалбирч явсанМедалийн тавцан дээр гарах тэр агшинд үнэхээр Алтан овоо минь ивээлээ гэж бодогдсон. Хүний төрсөн нутаг ус гэдэг яг л тийм агшинд бодогддог юм билээМиний хувьд Сүхбаатарынхан төдийгүй монголчуудынхаа итгэлийг алдахгүйн тулд хамгийн сайнаараа дахин хичээж, амжилтаа ахиулах болно хэмээн Г.Болор-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцав.


Их жанжныхаа талбайд болсон угтан авах ёслолын дараа Г.Болор-Эрдэнэ багш, дасгалжуулагчдынхаа хамт БТСГ, Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулиар орж хүндэтгэл үзүүлсэн юм.


Түүний анхны багш Н.Нэргүй хэлэхдээ2006 онд орон нутагтаа тулааны спорт тэр дундаа таеквондогийн спортын суурийг тавьж байлаа. Мэдээж тухайн үедээ өөрийн сурсан мэдсэнээ нутаг орондоо үлдээх, тив дэлхийн тамирчин бэлтгэхийг зорьж байсан. Тэр зорилго маань биелээд удаагүй байнаБид Сүхбаатартаа анхны олимпын медальтныг төрүүллээӨөрөө авсан юм шиг тэр их баяр, догдлол одоо ч хэвээр. Энэ их сэтгэл, хичээл зүтгэлийг Сүхбаатарынхан маань ингэж үнэлж байгаад баяртай байна. Арав гаруй жилийн өмнө сургалтаа эхлүүлж байсан энэ шар байранд яг тухайн цаг үеийн дурсамж тодоос тод харагдаж байна. Манай Сүхбаатарын хүүхдүүдэд олон давуу тал бий. Энэ буухианы араас тив, дэлхий, олимпын медальтан олон төрнө гэдэгт итгэж байна. Учир нь хүн хичээвэл хэрхэн амжилтад хүрдгийг миний шавь үлгэрлэн харуулж чадлаа шүү дээ гэлээ.


МУГТ, паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийн аав Онгон сум, ээж нь Асгат сумын уугуул хүмүүсТийм ч учраас энэ өдөр тус сумын удирдлагууд түүнд мөн хүндэтгэл илэрхийлж, нутаг усаараа бахархан бахдаж байгаагаа дуулгахын зэрэгцээ хуран чуулсан олны уухайн дуу үргэлжилж, дараа дараагийн амжилтыг нь ерөөж байлаа



  

 


 


Холбоотой мэдээ