БУЛГАН: "Бүтээлч уншлага" аянд 1,2,3-р сургуулийн дунд ангийн сурагчид 100 хувь хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-23 09:23:28

Булган, 2024 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын үйл ажиллагааг  Булган аймгийн Нийтийн номын сан, Соёлын ордон, Музей, Хөгжимт жүжгийн театр, Соёлын төвүүд 16 сум, 1 тосгонд 9 дүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласны дагуу “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улс орон даяар зохион байгуулж байна.

 

Номын баяраар эх хэл, үндэсний бичиг соёлыг сурталчилсан олон төрлийн үзэсгэлэн, соёлын боловсролын хөтөлбөр, уралдаан, номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдол, төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь номын санч мэргэжлийн онцлогийг сурталчлах олон талт ажлыг зохион байгууллаа.

 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн Нийтийн номын сан "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


Булган сумын Соёлын ордонтой хамтран "Ухаан далай номоос эхтэй" номын тухай чөлөөт ярилцлага өдөрлөгийг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж, номын сангийн идэвхтэн уншигчид хамрагдсан байна.


"Номын санч мэргэжил" сурталчлах өдөрлөгийг 1,2,3-р сургуулийн 10, 11,12-р ангийн сурагчдад "Номын санч мэргэжлийн онцлог, давуу тал" мэдээлэл, танилцуулга хийлээ.


"Бүтээлч уншлага" аянд 1,2,3-р сургуулийн дунд ангийн сурагчид 100 хувь хамрагдаж чимээгүй, утасгүй уншлага хийж номын тэмдэглэл хөтөллөө.


3-р сургуулийн 9б ангийн хүүхдүүдийн дунд уншсан номынх нь талаар харилцан яриулж, АХА болон аман зохиолын тэмцээн явууллаа.


"Гэр бүлийн уншлага аян"-ы хүрээнд уншигчдын гэрт номын богц аялууллаа.


Цогт хун тайжийн талбайд Тэргүүний уншигчдаа шагнаж урамшуулж, 2-р сургуулийн Монгол хэлний багш Отгонбаяр, 1-р сургуулийн Монгол хэлний багш Мөнх-Уянга нар үндэсний бичгийн дугуйлангийнхаа сурагчдын бийрийн бичвэрийн үзүүлэх сургалт, бүтээлийн үзэсгэлэн гаргасан бөгөөд уншигч залуу хүүхэд багачууд үндэсний бичих соёлоо урлах эрдэмд илүү сонирхолтой бүтээлчээр оролцож байв.

ü  Бичгийн соёл харуулсан музейн боловсролын хөтөлбөрүүд"Ном амилсан өдөр" дүрийн уралдаан, Сурагчдын номын тэмдэглэлийн үзэсгэлэнгүүд,  "Хууч яриа, үлгэр домог" уралдаан, Номын үзэсгэлэн худалдаа, Англи номын үзэсгэлэн

ü    "Үндэсний өв соёл" танин мэдэхүйн өртөө, "Open mic" уралдаанууд боллоо.


































Холбоотой мэдээ