СЭЛЭНГЭ: Ойн сан бүхий талбайд судалгааны ажил хийжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-24 10:33:10

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Байгаль орчин, шавж судлалын нийгэмлэгээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн санд судалгааны ажил хийжээ.

 

Дээрх багийнхан тус сумын ойн сан бүхий газрын 26 мянган га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгаа хийжээ.

 

Ажлын үр дүнд шилмүүст модонд хөнөөл учруулагч нарсны бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн холимог голомттой болохыг тогтоосон байна.

 

Хамтарсан багийн ажлыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн анги хамтран зохион байгуулсан байна.