“Барселона” 6500 дахь гоолоо оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-26 15:36:38

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 26 /РИА Новости/.  Италийн аварга шалгаруулах тэмцээн буюу Ла Лигийн 7 дугаар тойргийн тоглолтонд “Барселона”-гийн хөлбөмбөгчид “Хетафе” багийг хожсоноор долоо дараалан ялалт байгууллаа.


Лхагва гарагт Барселона хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд 1:0 харьцаагаар талбайн эзэд хожсон бөгөөд цорын ганц гоолыг 19 дэх минутанд Польшийн довтлогч Роберт Левандовски оруулжээ. Түүний энэ гоол нь Испанийн АШТ-ний 3035 тоглолтонд барселончуудын оруулсан 6500 дахь гоол болж байна. Өөрөөр хэлбэл, гоолын тоогоор дээд амжилт тогтоосон тус клубийн хөлбөмбөгчид нэг тоглолтонд дунджаар 2,14 гоол оруулжээ. Сонирхолтой нь, яг энэ мөчид "Барселона"-гийн гол өрсөлдөгч болох “Реал Мадрид” клуб нэгээр цөөн буюу 6499 гоол оруулаад байна.  


Одоогийн байдлаар дасгалжуулагч Ханс-Дитер Фликийн удирдсан “Барселона” баг 21 оноотойгоор Ла Лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол түүнд хожигдсон “Хетафе” клуб 4 оноотойгоор, ганц ч хожилгүйгээр сүүлчээсээ хоёрдугаарт бичигдэж байна.  


Барселончууд дараагийн тойрогт “Осасуна” багтай учраа таарчээ. 

Холбоотой мэдээ