Ивао Хакамадаг 58 жилийн дараа цагаатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИЗҮОКИ, 2024 оны есдүгээр сарын 26 /Кyodo/. Дөрвөн хүний амийг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон мэргэжлийн боксчин асан, өдгөө 88 настай Ивао Хакамадаг цагаатгах шийдвэрийг Японы Сизүоки хотын тойргийн шүүх өнөөдөр гаргалаа.
Тэрбээр цаазлуулах ялтнуудыг хорьдог
өрөөнд 48 жилийг өнгөрүүлсэн байна.
Хакамадаг 1966 онд баривчилж,
өөрийн ажиллаж байсан үйлдвэрийн дарга, түүний эхнэр, хоёр хүүхдийн амийг
хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргийг
үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хурлын үеэр “эрүүдэн
шүүсний улмаас хэргийг хүлээсэн” гэж мэдэгджээ. Мөн хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар
үйлдсэн гэж Хакадамагийн өмгөөлөгчид баталсаар байсан боловч 1968 оны есдүгээр
сард түүнийг буруутай хэмээн үзэж цаазын ял оноожээ. 1980 онд ялыг эцэслэн
баталсан байна.
2011 онд Ивао Хакамадаг цаазлуулах
ялтнуудын камерт хамгийн удаан хугацаагаар хоригдсон хүн хэмээн Гиннесийн
номонд тэмдэглэжээ. 2014 онд хэргийн газраас бэхжүүлэн авсан цусны ДНХ нь
Хакамадагийн цусны ДНХ-тэй тохирохгүй байгааг тогтоосны дараа түүнийг сулласан
байна. Гэвч 2023 онд Японы Дээд шүүх доод шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчинтэй
хэвээр үлдээж, шүүх хурлыг мөн оны 10 дугаар сард дахин явуулахаар
шийдвэрлэжээ.
Хакамадаг цагаатгасан нь дэлхийн II
дайнаас хойших хугацаанд цаазын ял сонссон шүүгдэгчийн хэргийг дахин хянан хэлэлцэж
шийдвэр гаргаж буй тав дахь тохиолдол юм. Хамгийн сүүлд 35 жилийн өмнө ийм
шийдвэр гаргаж байсан юм.