Мэргэжлийн боксын рингэнд тулалдсан гурван боксчин ялж, нэг нь ялагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бокст хүчээ сорьж буй манай тулаанчдаас өнгөрсөн долоо хоногт дөрвөн боксчин рингэнд гарснаас гурав нь яллаа.
Түүнээс хоёр нь аваргын бүсний эзэн болсон байна. Тодруулбал, мэргэжлийн боксын WBO холбооны Ази Номхон далайн бүсийн бүсний төлөөх тулаанд Г.Баярхүү ялав. Түүний хувьд Солонгосын мэргэжлийн боксын аварга, Азийн мэргэжлийн боксын аварга, WBA, WBO холбооны аваргын бүс авсан Монголын анхны тамирчин болж байгаа юм.
Харин өнгөрсөн жилээс мэргэжлийн бокст хүч үзэх болсон олон улсын хэмжээний мастер Х.Энхмандах дөрөв дэх тулаандаа ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч нь Мексикийн тамирчин байсан бөгөөд хүнд цохилтоор ялагдав. Х.Энхмандах мэргэжлийн боксын дебютээ 2023 оны наймдугаар сард хийж байсан юм. Тэр дөрвөн тулаандаа бүгдэд нь ялаад байна.
Тэгвэл Францад манай улсаас тулалдаж байгаа цор ганц тулаанч Б.Ууганбаяр тус улсын том холбоо ARES-ын 57 кг-ын жингийн аваргын төлөө тулалдаж анхны бүсээ авчээ.