СҮХБААТАР: Ахмадын талаар хэрэгжүүлэх 90 ажил төлөвлөн биелэлтийг хангуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 5000 гаруй ахмадтай. Үүний 40
хувь нь аймгийн төвд амьдардаг. 2020-2024 онд ахмадын талаар хэрэгжүүлэх 90 бүтээлч ажлын чиглэл, төлөвлөгөөг батлан, сум, холбогдох байгууллагуудад хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.
Орон нутгийн зүгээс ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаарч, тэдэнд зориулсан шуурхай үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна.
Тухайлбал, ахмад настанд үзүүлж буй амралт, сувиллын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор “Амгалант дэнж” амралт, сувиллын газарт 2022 онд 80.1 сая, 2023 онд 88 сая, 2024 онд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 146 ахмадад амралт, сувиллын үйлчилгээг үзүүлсэн
байна.
Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад-2024” спортын олон төрөлт наадмыг жил бүр уламжлал болгон дэмжиж, хамтран зохион байгуулж буй нь хамгийн өргөн цар хүрээг хамардаг, ахмадуудын таалалд нийцдэг томоохон үйл ажиллагаа болжээ. Үүнээс гадна
сар шинийн баяр, олон улсын ахмадын баяраар харьяалалгүй болон 100-гаас дээш настай ахмад настныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.