Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор, амрах талбай байгуулах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 16:54:13

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зам тээврийн яамнаас олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор, амрах талбай байгуулах төслийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах зориулалттай үйлчилгээний байгууламж байгуулахаар Японд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари клубын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийлээ.

Хамтарсан төслийн хүрээнд гэрээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, нийгмийн амьдралд хэвийн оролцож ажил, орлоготой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлээд сүлжээ үйлчилгээний газруудыг бий болгох зорилготойг ЗТЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ