Аялал жуулчлалын орлого нэг тэрбум ам.доллар даваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-07 15:01:02

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7. /МОНЦАМЭ/. Манай улс өнөөдрийн байдлаар гадаадаас 667 мянган жуулчин хүлээн авчээ. Ирсэн жуулчдын ихэнх хувийг БНСУ, ОХУ, БНХАУ-ын иргэд эзэлж байна.


Өмнөх онд ирсэн жуулчдыг тоог энэ оныхтой харьцуулж үзэхэд өссөн үзүүлэлттэй гарчээ. Зөвхөн есдүгээр сарын статистик мэдээг аваад үзэхэд 2023 оны мөн сард манай улсад 72.940 жуулчин ирж байсан бол энэ оны есдүгээр сард 92.775 жуулчин иржээ.




Агаарын тээврээр ирсэн жуулчид эдийн засагт 1700-2100 ам.долларын үр өгөөжийг үзүүлдэг бол газраар ирж буй жуулчин 600 орчим ам.доллар зарцуулдаг байна. Үүгээр тооцоход өнгөрсөн онд ирсэн 651 мянган жуулчин 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.


Энэ оны тухайд жилийн эхний 9 сарын байдлаар аялал жуулчлалын салбараас орох орлого мөн нэг тэрбум ам.долларын хэмжээг даваад байна. 

Холбоотой мэдээ