Rio Tinto групп Arcadium-ыг 6.7 тэрбум ам.доллароор худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024
оны аравдугаар сарын 7 /CNBC/. Дэлхийд олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг “Rio Tinto” групп АНУ-ын лити олборлогч “Arcadium” компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.
“Rio Tinto” нэгж хувьцааг 5.85 ам.доллароор /бэлэн мөнгөөр/ худалдан авна гэж мэдэгдсэн нь 10 дугаар сарын 4-ний арилжаа хаагдах мөчид “Arcadium”-ын хувьцаа 3.08 ам.долларын ханштай байсантай харьцуулахад 90 хувиар нэмэгдсэн үнэ санал болгосон гэсэн үг юм.
Лондоны хөрөнгийн
биржийн мэдээллээр, “Arcadium
Lithium”-ийн хувьцааны ханш энэ долоо хоногт 37 хувиар өссөнөөр
зах зээлийн үнэлгээ нь 4.56 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин энэ долоо хоногт “Rio Tinto”-гийн Лондонд бүртгэлтэй хувьцааны ханш 4.7 хувиар унажээ.
Энэхүү мэдээ
нь энэ долоо хоногийн эхээр гарсан хоёр компани хэлэлцээ хийж
байгаа гэх мэдээллийг баталлаа. Хэлцлийг хийсэн тохиолдолд “Rio Tinto” нь литийн хамгийн том
нийлүүлэгчдийн нэг болж, “Albemarle”, “SQM” компаниудын дараа бичигдэх юм.
Эрчим хүчний шилжилтийн эрин үед уул уурхайн компаниуд зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын нөөцийг эзэмшихийг эрмэлзэж байгаа үед ийм алхмыг хийж байна. Хятад улсаас хэт их хэмжээгээр нийлүүлсний улмаас литийн үнэ унаад байгаа юм. 99.2 хувийн цэвэр литийн карбонатын үнэ он гарсаар 20 хувиар унаж, нэг тонн нь 10 800 ам.доллар болсныг “FactSet” компанийн мэдээлэл харуулж байна.