Нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-10-10 09:02:31

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Харин бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр салхитай.


Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын сав газраар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.


Нутгийн хойд хэсгээр өнөөдөр ялимгүй цас орж, салхи шуургатай, сэрүүн байна. Гэвч маргааш нөгөөдөр /энэ сарын 11,12-нд/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаарна.

Холбоотой мэдээ