ӨМНӨГОВЬ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 565 иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-10 15:25:07

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил улс орон даяар 2024 оны аравдугаар сарын 10-ны 9:00 цагаас эхэллээ.

 

Тэгвэл Өмнөговь аймгийн хувьд 565 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ илэрхийлсэн байна.

 

Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан зэрэг шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахыг хуульчилсан байдаг.

 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил өнөөдрийн 20 цаг хүртэл үргэлжилнэ.


Холбоотой мэдээ