БАЯНХОНГОР: 19:00 цагийн байдлаар 18-24 насныхны 40 орчим хувь нь саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын ирц 19:00 цагийн байдлаар Баянхонгор аймагт 65 хувьтай үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд саналаа өгөөд буй 36 мянга шахам иргэний 16 мянга гаруй нь эрэгтэй, 19 мянга гаруй нь эмэгтэй байна.
Ирцийн хувьд 30-аас дээш насныхан идэвх сайтай байгаа бол 18-24 насныхны 40 орчим хувь нь саналаа өгчээ.
Санал хураалтын ирцээр Баацагаан сум 77.5 хувь, Баян-Овоо сум 75.2 хувьтай тэргүүлж байгаа бол Баянхонгор сумын ирц 57.8 хувьтай байна.