СЭЛЭНГЭ: Зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ илгээсэн сонгогчдын 95.7 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-11 19:21:32

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын 63 хэсэгт нийт 509 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ илгээж, 487 хүн саналаа өгч, 95.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 70207 сонгогчтой. Үүнээс түр хасав төлөвтэй 3282, үндсэн 67838 сонгогч байна.

 

Аймаг, сумын сонгуулийн хороонд 106, 63 хэсгийн хороонд 537, мэдээлэл технологийн баг болон даамлууд 87, итгэмжлэгдсэн ажилтан 63, цагдаагийн байгууллагын 150 нийт 943 албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ