ГОВЬ-АЛТАЙ: 68.4 хувьтайгаар санал хураалт өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-11 21:16:11

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймгийн нийт сонгогчийн 25062 нь саналаа өгч, 68.4 хувьтай өндөрлөлөө. 


Энэ удаагийн ээлжит сонгуулиар тус аймгийн 37500 орчим сонгогч 88 сонгуулийн хэсэгт саналаа өглөө. Тус аймгийн 18 сумын найм нь 70-аас дээш хувь, үлдсэн нь 60-аас дээш хувиар саналаа өгчээ. Ингэснээр улсын хэмжээнд зургаадугаар байрт эрэмбэлэгдлээ. 


Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 29 мандатын төлөө  МАН-29, Ардчилсан нам-29, Иргэний зориг, ногоон нам-1, ХҮН нам-3, бие даагч 1 нэр дэвшлээ. Тодруулбал, тус аймагт нийт дөрвөн намаас нэр дэвшүүлсэн 62, 1 бие даагч, нийт 63 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар аймгийн сонгуулийн хорооноос бүртгэжээ. Нийт нэр дэвшигчийн 14 нь буюу 22,2 хувь эмэгтэй, 49 нь буюу 77.8 хувь нь эрэгтэй нэр дэвшигч байлаа. 


Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 562 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгснөөс 545 нь саналаа өгчээ. Битүүмжилсэн хайрцгаар сонгогчийн саналыг авахдаа 105 чиглэл маршрутаар 105 зөөврийн хайрцгаар 2024.10.10-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд 97,0 хувийн ирцтэйгээр авлаа. 17 сонгогч хаяг дээрээ байгаагүй тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ