ХӨВСГӨЛ: Долоон сумын 8 хэсэгт нэмэлт санал хураалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-13 12:00:32

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 13 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн 7 сумын 8 хэсэгт өнөөдөр нэмэлт санал хураалт болж байна.


Сумын ИТХ-ын сонгуулийн 8 хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул өнөөдөр 7:00-20:00 цагийн хооронд нэмэлт санал хураалтыг зохион байгуулж байна.


Нэмэлт санал хураалт Арбулаг сумын 3 дугаар баг, Баянзүрх сумын 2 дугаар баг, 3 дугаар баг,  Бүрэнтогтох сумын 2 дугаар баг, Улаан-Уул сумын 3 дугаар баг, Цагаан-Уул сумын 5 дугаар баг,  Чандмань-Өндөр сумын 3 дугаар баг, Эрдэнэбулган сумын 1 дүгээрт багт үргэлжилж байна.


Нэмэлт санал хураалтад тухайн хэсэгт санал өгөөгүй сонгогчдын саналыг нэмж авч, санал тэнцсэн нэр дэвшигчдийн санал дээр нэмж тооцон дүнг гаргана гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ