БУЛГАН: Чин ван Ханддоржийн хөшөөг 39 жилийн өмнө босгожээ

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
bulgan@montsame.gov.mn
2025-04-25 16:58:02

Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Эрдэнэ дайчин чин ван Ханддоржийн хөшөөг Булган аймгийн төвд одоогоос 39 жилийн өмнө барьжээ.


Гүн Мижиддорж тэр үеийн ихэс дээдсийн нэгэн адил Ханддорж ноёнтонд гэрийн багш Данигайгаар 6-7 настайд нь монгол бичиг заалгаж дараа нь хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаагаар хичээллүүлж манж, хятад хэлийг маш сайн сургасан байна.


Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайрын хунтайжийн шууд удмын алтан ургийн сурвалжит хүн юм.

Ханд ван 23 настайдаа 1892 онд засаг хошой Чин вангийн зэргийн 8 дахь үеийг залгамжилсан байна.





Холбоотой мэдээ