ӨНӨӨДӨР: Хараагүйчүүдийн үндэсний холбооноос мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-14 07:06:55

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14. /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 14-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00-13:00 цагт: МҮХАҮТ-д: “Дэлхийн стандартын өдөр”-ын үйл ажиллагаа болно. Утас: 9900-6045

09:00-16:00 цагт: МУИС-ийн номын санд: Цөмийн энергийн комиссоос Цөмийн эрчим хүчний дэд бүтэц-Үндэсний байр суурь-төлөвлөлт” үндэсний семинар хэлэлцүүлэг болно. 

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10:30 цагт: ЗХЖШ-т: Өмнөд Судан улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “Unmiss” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIV ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ. Утас:8510-0098.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаантай.

13:00 цагт: НИТХ-ын шинэ бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан товлогджээ. 

14:00-17:00 цагт: НҮБ-ын байранд: Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлийг албан ёсоор нээх үйл ажиллагаа болно. Утас: 8880-6603.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистаны нийслэл Исламабад хотноо энэ сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо.

-“Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг 10-р сарын 25-ныг хүртэл хүлээн авна.

-“Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.

-"Дэлхийн цирк Монголд" олон улсын циркчдийн тоглолт үргэлжилж байна.

-Дэлхийн стандартын өдөр тохиож байна. 

Холбоотой мэдээ