ГОВЬ-АЛТАЙ: “Би цэвэр гартай хүүхэд” аянд баруун аймгуудын 7000 гаруй сурагчийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-15 17:30:48

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилгааар “Би цэвэр гартай хүүхэд” аян Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт өрнөнө. 


Аянд дээрх аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар ангийн нийт 7000 гаруй сурагч хоёр сарын хугацаанд хамрагдаж, гарын ариун цэвэр, гар угаасны ач холбогдлыг танин мэдэж, зөв дадал хэвшилд суралцах юм. Мөн түүнчлэн аян өрнөж байгаа Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг бүрд оролцооны байгууллагын 100 сурагчийг сургагч багшаар бэлтгэхээрээ ихээхэн ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн О.Амгалагбаатарын зөвлөх М.Эрдэнэбилэг онцлон хэллээ.



Жил бүрийн аравдугаар сарын 15-нд дэлхийн гар угаах өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд “Би цэвэр гартай хүүхэд” аяны нээлтийг эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр зохион байгууллаа. 


Дэлхийн гар угаах өдөр, “Би цэвэр гартай хүүхэд” аяны хүрээнд зохион байгуулсан “Би цэвэр гартай монгол хүүхэд” үйл ажиллагааны хүрээнд тус сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн сурагчид гуравдугаар ангийн дүү нартаа гар угаахын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж, гар угаах дарааллыг зааж сургалаа. 


Хоёр сарын хугацаанд өрнөх аяны хүрээнд сургуулийн өөрөө удирдах завлөлийн сурагчид үдийн цай хөтөлбөрийн үеэр бага ангийн сурагчид гарын ариун цэврээ сахиж байгаа эсэх, гар угаах орчин, угаалтуурын хүрэлцээ хангагдаж байна уу гэдэг хяналт тавин ажиллана гэлээ. 

Холбоотой мэдээ