ДАРХАН-УУЛ: А.Янжмаа МАН-аас, Л.Анар-Эрдэнэ АН-аас ИТХ-ын даргад нэр дэвшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан дэгийн дагуу үргэлжилж байна. Өглөө 9:00 цагт эхэлсэн хуралдаан Ардчилсан намын бүлгээс хоёр удаа завсарлага авснаар 12:15 цагт үргэлжилж байна.
МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад долоодугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас наймдугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлээд байна.
Төлөөлөгчид нэр дэвшигчдэд асуулт тавьж хариулт авч байна. Асуулт хариулт дууссаны дараа нууцаар санал хураалт болно.
МАН-аас ИТХ-ын даргад нэр дэвшигч А.Янжмаа 1975 онд төрсөн, ам бүл дөрөв, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сэтгүүлч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны бакалавр, боловсрол судлалын магистр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон юм.
Харин АН-аас ИТХ-ын даргад нэр
дэвшигч Л.Анар-Эрдэнэ 1981 онд төрсөн, ам
бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Философич мэргэжилтэй, нийтийн удирдлагын
магистр, Анто-Од ХХК-ийн гүйцэтгэх
захирал, 2008-2012 онд
Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч,
тэргүүлэгч, аймгийн ИТХ-д анх
удаа төлөөлөгчөөр сонгогджээ.