БУЛГАН: Залуус цэргийн албандаа мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн цэргийн штабаас 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж, тэнцсэн залуус өнөөдөр Цогт хун тайжийн талбайгаас Улаанбаатар хот, Төв болон Орхон аймгийн цэргийн ангид алба хаахаар мордлоо.
Булган аймгийн
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордож буй залуусыг үдлээ.
2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд мордсон залуус аравдугаар сарын 15-нд халагдаж ирсэн. Цэргийн алба хаагчдыг Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, цэргийн штабын дарга, хурандаа Ч.Энхбаяр нар угтан авсан юм.