Ажлын хэсэг сумдын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-17 19:37:34

Булган аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хүлээн авах ажлын хэсэг 16 сум 1 тосгонд ажиллалаа.

Аймгийн хэмжээнд 88,5 мянган тн байгалийн хадлан, 1,6 мянган тн ногоон тэжээл, 8,4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1,5 мянган тн гар тэжээл, 8,2 тн давс хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс өнөөдрийн байдлаар 98,1 мянган тн байгалийн хадлан бэлдсэн нь төлөвлөгөөг давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. 2,8 мянган тн ногоон тэжээл, 1,4 мянган тн гар тэжээл, 241 тн дарш, 5,6 мянган тн давс хужир бэлтгээд байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, сумдын нөөцөд 972 тн өвс, 228 тн тэжээл бэлтгэжээ.

                                                                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ