Хоёр аймгийн уран бүтээлчид нэгдсэн аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-17 19:41:06

Баянхонгор, Говь-Алтай аймгийн уран бүтээлчид говийн их дархан цаазат газрын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар, нэн ховор, ховор амьтан ургамал бүхий газруудаар аялажээ.

Зохиол бүтээлээр дамжуулан Алтайн өвөр говийн талаар олны хүртээл болсон уран бүтээл төрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, байгаль болон эко аялал жуулчлалын зам маршрутыг тогтоох зорилго бүхий “Говийн гайхамшигт-6” уран бүтээлчдийн нэгдсэн аялалд нийт 28 хүн хамрагдсан бөгөөд аяллын бүрэлдэхүүнд яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, гэрэл зурагчин, уран зураач,  гар урлал бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, орон нутаг судлаач зэрэг багтсан байна.

Аяллыг Их говийн дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран зохион явуулжээ.

                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ