Дундаж наслалтын зөрүү дэлхийнхээс 2 дахин их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-18 17:00:48

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.6 жил байна.


Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин их байгааг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г танилцуулах үеэр тэмдэглэв.


Төлөвлөгөөнд тусгасан 4 зорилт 36 үйл ажиллагааг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран 2024-2027 онд хэрэгжүүлэх юм. Ингэхдээ хөвгүүд, эрчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулж чанартай, урт наслахыг дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, оролцоог тогтмолжуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, эрчүүд осол гэмтэлд өртөж, зуурдаар нас барахыг багасгах зорилт дэвшүүлснийг Жендерийн үндэсний хороо мэдээлжээ. 



Холбоотой мэдээ