ЗАВХАН: Тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор 4 зүйлийн шувуу тэмдэглэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн
улсын тусгай хамгаалалттай газар нутагт 14 овгийн 24 зүйлийн 1138 бодгаль
бүртгэгдсэн байна.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь мөстлөгийн үеэс тогтсон олон жижиг нуур, голуудтaй бa aмьдрaх орчны элдэв хэлбэр бaялaг бaйдaг. Үүнийгээ дaгaaд ус нaмгийн шувууд их ирдэг бөгөөд бүрэн судлaгдaaгүй бaйнa.
Хамгийн сүүлд
хийсэн судалгаагаар ус намгархаг газрын 24 зүйлийн 9192 бодгаль тэмдэглэсэн
байна.
Үүнээс Улаагчны хар нуурт өндөглөн зусдаг гогойхон овгийн хар гогой 400 гаруй бодгаль
байгаа нь диилэнх хэсгийг эзэлж байна. Мөн нугасныхан овгийн усны шувууд болох
гангар хун, хээрийн галуу, хондон ангир, зэрлэг нугас зэрэг шувуу болон харцагынхан
овгийн нөмрөг тас, тарважи бүргэд, ооч ёл зэрэг том махчин шувуу тэмдэглэгдэж байна.
Дархан цаазат газрын Цагаан нуур орчимд 9 зүйл, Хөх нуур орчимд 7 зүйлийн шувуу тэмдэглэгдсэнээс бусад нуурт ажиглагдаагүй дагуур ятуу тэмдэглэгдсэн байна.
Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур орчимд 11 зүйлийн 3200 гаруй шувуу, Баян нуур орчимд 6 зүйлийн 1000 гаруй шувуу, Буянт хэсэгт 5 зүйлийн шувуу тэмдэглэгдсэн байна. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Идэр хэсэгт 7 зүйлийн шувуу тэмдэглэгджээ.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт махан идэшт шувуу 7 зүйлийн 81 бодгаль тэмдэглэсэн байна.
Судaлгaa хийсэн нутгийн жигүүртний aймгийг тоймлон үзэхэд, гол төлөв өндөр уулын сэрүүн бүсийн шувууд зонхилдог нь aжиглaгдaж бaйнa. Нийт 53 зүйл шувуу бүртгэгдсэн. Хaрин Тaрвaгaтaй нурууны хэсэгт хийсэн биологийн олон янз бaйдлыг илрүүлэх судaлгaaгaaр нийт 65 зүйл шувуудaaс Цaсч дэглий (Egretta alba), Хaр өрөвтaс (Ciconia nigra), Усны цaгaaн сүүлт бүргэд (Haliaeetus albicilla, Гaнгaр хун (Cygnus cygnus) зэрэг 4 зүйл нь Монгол улсын улaaн номд бүртгэгдсэн байдаг. Нэн ховор, ховор aнгилaлд бүртгэгдсэн, ховордож бaйгaa зүйлүүд юм. Мөн стaтусын хувьд ховор зүйлийн шувууд их бaйдaг.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1997 оноос эхлээд тодорхой давтамжтайгаар шувуудын судалгааг олон улсын байгууллагын дэмжлэг төслийн шугамаар хийж эхэлсэн.
Хамгаалалтын захиргаанаас биологийн төрөл зүйлийг илрүүлэх судалгааг 2011, 2013
онд хийж гүйцэтгэсэн ба уулын туруутны судалгаа, ойн туруутны судалгаа, тарваганы, цоохор ирвэсний, шувууны зэрэг 5 төрлийн мониторинг судалгааг 2009 оноос эхлэн тогтмол хийж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай
газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Гангар хун нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Гангар хун нь өргөн, их устай газрыг эрхэмлэх ба ихэнх цагаа усанд өнгөрөөнө. Энэ шувуу нь хэдэн зуун бээр газрыг туулан нүүдэллэж, Европын хойд хэсэг болон зүүн Азийн нутгаар өвөлждөг Монголын улаан номд орсон шувуу юм
Усны цагаан сүүлт бүргэд нь махчин шувуу юм. Биеийн урт
69-92 см, далавчаа дэлгэсэн урт нь 182-244 см байдаг. Дунджаар 21 наслах ба 25
хүртэл насалсан тохиолдол бий. Манай орны томоохон нуур, гол мөрөн ихтэй нутагт голдуу дулааны
улиралд, заримдаа өвөл ч тааралддаг. Монголын улаан номд орсон шувуу юм