Хонконгоос анх удаа үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНХОНКОНГ, 2024 оны аравдугаар сарын 24 /CGTN/. Хонконгоос анх удаа үлэг гүрвэлийн үлдэгдэл олдсон тухай Хятадын засаг захиргааны тус онцгой бүсийн засаг захиргаа лхагва гарагт мэдээлэв.
Энэхүү
олдвор нь Хонконгийн зүүн хойд нутгийн Порт арлаас олдсон байна. Уг арал дээрх тунамал
чулуулагт сээр нуруутан амьтны
олдвор байж магадгүй гэж Хонконгийн
Эртний олдвор, хөшөө дурсгалын асуудал
эрхэлсэн газар энэ оны гуравдугаар сард мэдээлж байжээ.
Үүний дараа
Хонконгийн засаг захиргааны Хөгжлийн товчооны зүгээс Хятадын ШУА-ийн Сээр нуруутан
амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийг Хонконгт ирж судалгаа хийхийг
хүссэн байна. Улмаар тэдгээр олдвор нь 145-66 сая жилийн өмнөх Цэрдийн
галавын үед хамаарах олдвор болохыг тогтоосон
байна.
Хонконгийн засаг
захиргааны хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Бернадетт Линн
хэлэхдээ, энэхүү нээлт нь маш
чухал ач холбогдолтой бөгөөд Хонконгийн
палеоэкологийн судалгаанд шинэ нотолгоо болж байна гэлээ.
Үлэг гүрвэлийн олдворын талаарх судалгаа нь Хонконг болон эх газрын хооронд байгуулсан шинэ
гэрээний дагуу хийж буй хамтын ажиллагааны анхны төсөл юм.
Хөгжлийн товчоо болон Хятадын ШУА-ийн Сээр нуруутан амьтдын
палеонтологи, палеоантропологийн хүрээлэн лхагва
гарагт палеонтологи, палеоантропологийн салбарт шинжлэх ухааны судалгаа, сургалт, солилцоо хийх хэлэлцээрт
гарын үсэг зуржээ.